2011-02-23
эртний олимпийн шүүгчдийн тухай

Эртний Олимпийн наадмын шүүгчид маш их эрх мэдэлтэй, хүндтэй хүмүүс байжээ. Грекийн домогт хаан Элис Ипитос өөрөө шүүгчдийнг томилж, үйл ажилгааг нь хяндаг байжээ. Шүүгчдийг Грекээр Hellanodikai гэж нэрэлдэг. Эртний олимпийн наадмйн спортын төрлийн тоо нэмэгдэх тутам шүүгчдийн тоо өсөж байжээ. Тухайлбал МЭӨ 480 он буюу Эртний олимпийн 73-р наадамд хурдан морины уралдааныг хянах 3, таман таралтийн тэмцээнд 3, бусад төрлийг хянах 3 бүгд 9 шүүгч байсан бол МЭӨ 368 онд болсон Эртний олимпийн 103-р наадамд 12 шүүгч ажиллаж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэнэ.Эртний олимпийн шүүгчид нь сурвалжит угсаа залгамжилсан хүмүүс байсан ба үзмэн ягаан өнгийн нөмрөг өмсөх дүрэмтэй байжээ.Энэ нь шүүгчдийн онцлох хувцас болж байв. Шүүгчид тамирчдыг тэмцээнээс хасах хүртэл эрхтэй бөгөөд гаргасан шийдвэр нь хөдлөшгүй байжээ. Шүүлтийг шудрага явуулснаар тэдний нэр хүнд өсөж Грек даяар эрх мэдэлтэй хүмүүс болоход ихэд нөлөөлдөг байсан байна. Шүүгчид шагнал гардуулах ёслолын ажлыг эрхэлдэг байв. Эртний олимпийн наадмийг удирдан зохион байгуулагчид тодорхой үүргийг гүйцэтгэдэг оноосон нэртэй байжээ_ Хариуцлагатай ажил гүйцэтгэх үүрэгтэй өндөр мяндагтан, шүүгчид Олимпийн сүмд байрлаж  дараах ажлыг эрхэлдэг байв.
Үүнд: Theekolos,Rnanteis - Зөн зөгнөгч, зурхайч

           Exegetes - Гадаадын иргэдэд наадам болон ёслолын онцлог шинж, байдлын талаар тайлбарлагч , хөтөч
           Auletes - Тахилын үед лимбэ тоглогч
           Xyleus -  тахилын улиас модыг таригч
           Grammateus - Наадмийн нээлтийн ажилагааг зарлагч
            Spondaules - тахил болон тэмцээний үеэр ритмт хөгжим тавигч
            Epispondorchestai, Hypospondorchestai - Олон улсын гэрээ хийгдэх үед баталгаа гаргагчид
            Kathemerothy - Өглөөний тахилд тэмдэглэл хөтлөгч
 Мөн бага хэмжээний албан хаагчид доорх үүрэг гүйцэтгэдэг байжээ.
            Oinochoos - Вино аягалагч
            Kleidouchos - Түлхүүр баригч
            Steganomos - Байр, талбай хянагч гэх тэт.

Бичсэн: uyngaa | цаг: 15:40 | спортын мэдээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax