2011-02-14
гимнастик
Биеийн тамираар хичээллэхэд хувийн эрүүл ахуйн дэглэмийг мөрдлөг болгох нь нэн чухал зүйлийн нэг. Эрүүл ахуйн дэглэмийг мөрдлөг сахих талаар товч дурдъя. Биеийн эрүүл ахуйн чухал асуудлын нэг нь арьсаа арчилах юм. Хүний биеийн ил хэсгүүд нүүр, хүзүү, гар хамрагдах ба эдгээр хэсгүүд нь гадны нөлөөнд амархан өртөмгий байдаг тул түүнд өдөр тутмын нягт нямбай арчилгаа зайлашгүй шаардлага байдаг. Арьсыг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга нь хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх замаар биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх явдал юм. хамгийн багаар бодход биеийн дасгалыг долоо хоногт 3 удаа хийж бай. дасгалыг сайн хийснээр
таны булчин шөрмөс чангарч , арьс гялалзсан сайхан болж өнгө зүс нь сайжирна. Аэроб /хүчилтөрөгчтэй/ дасгалууд цусны эргэлтийг сайжруулж бас хүчилтөрөгчих хэмжээгээр арьсанд нэмэгдснээр тэжээлийн бодис болдог. Биеийн тамирын идэвхтэй хөдөлгөөний үед цусны эргэлт сайжиран арьсны бүрхүүлээр дамжин хүчилтөрөгч болон бусад тэжээлийгн бодисоор арьсны эдийг сэргээж  хамгаалдаг тул арьсанд сайн нөлөө үзүүлнэ.
  Арьс арчилах зөвөлгөө:
Арьс хамгаалах
Гүнзгий амьсгал ба дасгалууд
Нойр ба стрессээс гарах арга
Арьс арчилах нууц
Хуурай цэвэрлэгээ
Арьс гуужуулах


Бичсэн: uyngaa | цаг: 17:05 | спорт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax